The Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences


Польш улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа.

55db19b35af9bМонгол, Польш хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Үүнд: 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, гурван иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр сурах боломжтой юм.

Тавигдах шаардлага

Бакалавр. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Магистр, доктор. Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх баримт бичиг

Бакалавр:

  • Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Магистр, доктор:

  • Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хамгийн сүүлд ажиллаж буй эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалт);
  • Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
  • Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах/байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Бүртгэл

Энэ сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.

Сонгон шалгаруулалт

Бакалавр:

Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн хичээл, оюуны чадварын сорилгын нэгдсэн тест болон англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Бичгийн шалгалт тус бүрт 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон шалгуулагч ярилцлагад орно.

Мэргэжлийн чиглэл Шалгалт
Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалал, Мэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер болон бусад инженер 1.Математик + оюуны чадварын сорилго
2.Англи хэл
Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент 1.Хими + оюуны чадварын сорилго
2.Англи хэл
Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй 1.Оюуны чадварын сорилго
2.Англи хэл
Соёл, урлаг 1.Мэргэжлийн шалгалт
2.Англи хэл

Бичгийн шалгалтын огноо, байршлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагт багтаан бүртгэлийн системээр болон бүргүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Бичгийн шалгалтын дүн, ярилцлагад орох шалгуулагчийн цагийн хуваарийг шалгалтын дараа бүртгэлийн системээр болон шалгуулагчийн цахим шуудангаар хүргүүлнэ. 

Магистр, доктор

Магистр, докторт суралцахаар шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн, ярилцлагад орох иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын цагт багтаан цахим бүртгэлийн системээр болон бүртгүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.


©The Institute of Geography and Geoecology. 2016.