The Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences


ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа.

russiaОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 2016-2017 оны хичээлийн жилийн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын иргэн, Монгол Улсад суугаа харьяалалгүй иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүд материалаа илгээх боломжтой юм.

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд Монгол улсад 376 квот хуваарилсан байна. Үүнд: бакалавр (4 жил) -192, нарийн мэргэжлийн сургалт (специалитет/ 5 жил) -102, магистрантур (2 жил) -33, ординатур (2 жил) 3, аспирантур (3 жил) -23, Орос хэлний зуны сургалт -21, мэргэжил дээшлүүлэх сургалт -2.

Элсэгчдийн бүртгэл энэ сарын 15-26-ны өдрүүдэд 10.00-аас 17.00 цагийн хооронд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд явагдана.

I. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулна:

1-р шатанд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс зохион байгуулсан элсэлтийн шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулна. Шалгаруулалтын үр дүнг харгалзан тогтоосон шаардлагын дагуу зохих баримт бичгүүдийг бүрдүүлж Россотрудничество агентлаг руу илгээнэ.

2-р шатанд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам уг материалыг хянаж, анкетад заасан хүсэлтийг харгалзан мэргэжил, сургуульд хуваарилж, суралцах хотыг батлана.

Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ-ын төсвийн санхүүжилтээр үнэ төлбөргүй сургаж,

стипенди олгоно (нэмэлт боловсрол олгох хөтөлбөрийн дагуу элсэгчдээс бусад нь), харин замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны болон хоол ундны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

II. Элсэгчдэд тавих үндсэн шаардлага:

Бакалавр, специалитет хөтөлбөрийн дагуу суралцах элсэгч нь орос хэлний зохих мэдлэгтэй,

оросын боловсролын стандартаар сайн, онц сайн эсвэл Монголын боловсролын стандартаар

А, В дүнтэй суралцсан байх ёстой бөгөөд элсэж буй мэргэжлийн бус хичээлээр нэгээс хоёр С дүнтэй байхыг зөвшөөрнө.

Магистрантур, ординатурт элсэгч нь орос хэлний зохих мэдлэгтэй, бакалаврын дипломдоо оросын боловсролын стандартаар сайн, онц сайн эсвэл Монголын боловсролын стандартаар

А, В дүнтэй суралцсан байх ёстой бөгөөд элсэж буй мэргэжлийн бус биш хичээлээр нэгээс хоёр С дүнтэй байхыг зөвшөөрнө.

Аспирантурт элсэгч нь 45-аас доош насны, орос хэлний сайн мэдлэгтэй, магистрын дипломдоо

оросын боловсролын стандартаар сайн, онц сайн эсвэл Монголын боловсролын стандартаар

А, В дүнтэй суралцсан байх ёстой бөгөөд үндсэн мэргэжлийн бус хичээлээр нэгээс хоёр С дүнтэй байхыг зөвшөөрнө.

Бүртгүүлэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг:

  • Паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбар;
  • Сургуулийн захирал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан сүүлийн гурван улирлын сурлагын дүн (2015 оны төгсөгчийн хувьд);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (өмнөх жилүүдийн дунд сургуулийн төгсөгч, 1-2-р курсийн оюутан, орос хэлний курсын сонсогч, бэлтгэл ангийн төгсөгчдийн хувьд);
  • Суралцаж буй дунд, их дээд сургуулийн захирлын, эсвэл ажлын газрын даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан ажил, сурлагын тодорхойлолт (бүх элсэгч);
  • Олимпиад болон уралдаан тэмцээнд оролцож шагнуулсан дипломын хуулбар болон онцгой бусад амжилтын тухай мэдээ мэдээлэл (байгаа бол);
  • Монголын их дээд сургуульд суралцдаг бол сүүлийн гурван улирлын дүнгийн жагсаалт, голч дүн нь 2,8-аас дээш тухай захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг (1,2-р курсын оюутны хувьд);
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/Ru1617 авна уу.


©The Institute of Geography and Geoecology. 2016.