Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Хөрс судлалын салбар

  • Хөрс Судлалын Салбар

    Анх 1974 онд ШУА-ийн Газарзүй Цэвдэг Судлалын хүрээлэнд Хөрс-геохимийн тасаг нэртэй байгуулагдсан. 2015 оны байдлаар нийт 15 хүн ажиллаж байна: академич-1, доктор-4, магистр-8. 2014 оноос “Монгол орны хөрсний ус-физик шинж чанар, чийгийн нөөц” эрдэм шинжилгээний сэдэвт ажил дээр ажиллаж байна. Салбарын эрхлэгч доктор О.Батхишиг. Салбар нь Хөрсний лабораторитой, хөрсний хими-агрохими, ус-физик шинжийн 30-аад нэр төрлийн задлан шинжилгээ хийдэг.

    Салбарын үндсэн үүрэг, зорилго

    Монгол орны хөрсний ангилал, газарзүй, мужлалт, хөрсний мэдээллийн сан, хөрсний янз бүрийн масштабын зураглал, хөрс геохими, ус-физик шинж, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол, чанарын үнэлгээ, хөрс хамгаалал, хөрсийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулдаг.

    Судалгааны чиглэлүүд    

    • Монгол орны хөрсний ангилалыг боловсруулах, шинэчлэн сайжруулах, олон улсын хөрсний ангилалын онол арга зүйн зарчим болон Монгол орны хөрсний онцлог шинжийг тусгасан хөрсний ангилалын шинэлэг хувилбарыг боловсруулах
    • Монгол орны хөрсний мэдээлийн санг хөгжүүлэх, хөрсний морфологи, хими, физик шинж, хөрсний зураг, эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, газарзүйн мэдээлийн системтэй холбох, онлайн хэлбэрт оруулах
    • Хөрсний сэдэвчилсэн болон том, дунд, жижиг масштабын зургуудыг зохиох, хээрийн судалгаа, зайнаас тандах судалгааны аргыг хөрсний зураглалын судалгаанд ашиглах, хөрсний зургийн нарийвчлалыг сайжруулах
    • Хөрсний чанарын үнэлгээ, шинж чанарын өөрчлөлт, үржил шимийн доройтол, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдлын түвшинг тодорхойлох, хөрсний эвдрэлийн судалгаанд цацраг идэвхт Цези-137 изотопийг ашиглах, хөрс хамгаалах, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх туршилт судалгаанууд
    • Монгол орны голлох хөрснүүдийн ус-физик шинж чанарын тогтмол үзүүлэлтүүдийг тодорхойлох, цуврал зургуудыг зохиох, зайнаас тандах ба хээрийн судалгаагаар хөрсний чийгийг тодорхойлох, хөрсний чийг хангамжийг сайжруулах зөвлөмж боловсруулах

    Салбарын дарга:                       Доктор (PhD) О. Батхишиг

    Холбоо барих утас:                   99712339, 99141955

    Имэйл хаяг:                                  batkhishig@gmail.com

    • Хөрсний салбарын хамт олон
    • Судлаачид лабораторийн өрөөнд
    • Хөрсний элэгдэл
    • Монгол орны хөрсний зураг
    • Хөрсний төрлүүд
    • Хөрсний зүсэлт
    • Хэмжилт
    • Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвч

 

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.