Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Ойн нөөц, ой хамгааллын салбар

  •  

    Салбарын үндсэн үүрэг, зорилго

    Тус салбар нь Монгол орны ойн экосистемийн өөрчлөгдөл, хөдлөлзүйг судалж, түүхэн хөгжил, хөдөлгөөний зүй тогтлыг илрүүлэх, цаашдын хандлагыг прогнозчлох, ойн байгалийн сэргэн ургалт, ой үүсэн бүрэлдэх явцыг тогтоож, ойн бүтээмжийг дээшлүүлэх, ой модыг хөнөөлт шавж, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын технологийг ойн бүслүүр бүрт ялгавартайгаар тогтоох, улс орны ойн аж ахуйн томоохон арга хэмжээний бодлогын шинжлэх ухааны үндэслэл боловсруулах үндсэн үүрэгтэй.

    Салбарын үйл ажиллагааны чиглэл

    Ойн нөөц, ой хамгааллын салбарын судалгааны ажлын үндсэн чиглэл:

    • Монгол орны ойн экосистемийн өөрчлөлт, ойн нөөцийн динамикийг судлахсудлах;
    • Ойн төлөв байдлыг үнэлэн, хүний үйл ажиллагааны нөлөө, тэр дундаа рекреаци ашиглалтын нөлөөг илрүүлэх;
    • Таримал болон байгалийн ойн өсөлтийн явцыг судлах;
    • Ойн байгалийн сэргэн ургалтын онцлогийг илрүүлэх;
    • Ойн үрийн талбай байгуулах, шилмүүст модны тарьц ургуулах;
    • Доройтолд орсон ойн талбайг ойжуулах ажлын технологийг ойн бүслүүр бүр, бүс нутагт ялгавартайгаар тогтоох;
    • Ойн хөнөөлт шавжийн олшролын шалтгааныг судалж тэмцэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах;

    Салбарын хэтийн зорилт

    Цаашид ойн экологийн өөрчлөгдөл, хөдлөлзүйг судлах, хянах мониторингийн сүлжээ байгуулж, Монгол орны ойн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг тогтоож, ирээдүйн хандлагыг прогнозлох, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх, ойг хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах юм.

    Эрдэм шинжилгээ судалгаа

    1. Салбарт одоогоор хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил

    Тус салбарт одоо хэрэгжүүлж байгаа суурь судалгааны сэдэвт ажил: “УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БҮСИЙН ОЙН ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГАА”

     Сэдэвт ажлын үндсэн зорилго: Улаанбаатар хот орчмын ойн өнөөгийн төлөв байдлыг цогц байдлаар судлан тогтоож, ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад сэдвийн үндсэн зорилго оршино.

    1. Салбарын хэмжээнд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн

    Ажлын үр дүнгээс эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн сэдэвт бүтээл 20 гаруй гарч, ном, товхимол 20, эрдэм шинжилгээний 600 гаруй өгүүлэл нийтлүүлэн, олон арван заавар зөвлөмж, аргачлал, стандарт, шинэ бүтээл, оновчтой санал ойн аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

    Тус салбар нь боловсролын докторын зэрэгтэй 6, магистр цолтой 8эрдэм шинжилгээний ажилтантай.

    Салбарын дарга:               Доктор (PhD) Ж. Цогтбаатар

    Холбоо барих утас:          +976-11-321862;

    Имэйл хаяг:                         info@geo-eco.mn

    • Ойн нөөц, ойн хамгааллын салбарын хамт олон


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.