Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар

  • Стратеги зорилт

    Монгол улсын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн онолын суурь судалгааг гүнзгийрүүлж, хөдөөг цогцолбороор хөгжүүлэх, малчдад нийгмийн үйлчилгээг ойртуулах, мал аж ахуйн байгалиас хараат байгаа байдал болон малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх, хүн амын ядуурал, ажигүйдэл, нүүдэлчдийн суурьшил, хүн амын шилжих хөдөлгөөн, бэлчээр ба газрын доройтол болон байгалийн нөхцөл нөөцийн үнэлгээг хийсэн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах нь нийгэм эдийн засгийн салбарын гол зорилт юм.

    САЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Нийгэм-эдийн засгийн газарзүйн салбар нь 1962 онд Газарзүй,  Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад үүссэн анхны 4 тасгийн нэг юм. Өнгөрсөн хугацаанд тус салбараас шинжлэх ухааны доктор  3 (Б.Гунгаадаш, Г.Ширнэн, Д.Базаргүр), 28 дэд доктор төрөн гарсан. Тус салбар нь эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, докторС.Энх-Амгалан, эрдэм шинжилгээний ахлах  ажилтан, доктор Ж.Оюунгэрэл, эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Д.Хишигдорж, А.Золзаяа, В.Баярмаа, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан,магистрант Ц.Отгонхүү Г.Урантамир, Б.Нацагсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай салбар нийгэм-эдийн засгийн газарзүйн цогцолбор судалгаа, хүн амын газарзүй, хотын газарзүй, аж үйлдвэрийн газарзүй, тээврийн газарзүй, мал аж ахуйн газарзүй, газартариалангийн газарзүй, нийгмийн үйлчилгээний газарзүй болон аялал жуулчлалын газарзүйн чиглэлээр судалгаа явуулдаг.

    • Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, 2014 оны 6-р сарын 24
    • Зөвлөх, доктор (ScD) Д.Базаргүр залуу судлаачдад зөвлөгөө өгч байгаа нь (2012 он)
    • Булган аймгийн Орхон сум, 2014 оны 8-р сарын 24

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.