Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Зурагзүй, Газарзүйн мэдээллийн системийн салбар

  •  

    • САЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Тус салбар нь 1962 онд Зурагзүйн сектор нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны эрхлэгч нь доктор, профессор Д.Базаргүр, 2002 оноос хойш дэд профессор, доктор С.Шийрэв-Адъяа ажиллаж байна.

    Тус салбарт доктор 1 (С.Шийрэв-Адъяа), Докторант 2(М.Уртнасан, Д.Сайнбаяр) , магистр 5 (Б.Сайнбуян, Ц.Наранцацрал, Д.Алтантуяа, С.Амаржаргал, А.Амармэнд), магистрант 2 (Д.Баасандорж, Б.Нарангэрэл), бакалавр 4(Н.Болдбаатар, Г.Данзанчадав, Б.Даваадалай, Б.Цогтжаргал ) ажиллаж байна.Салбараас Х.Цэрэнсодном, В.Эрдэнэчимэг нарын эрдэмтэд төрөн гарсан.

    • Салбарын үндсэн чиг үүрэг, зорилго

    Өмнөх үеийн судалгааны үр дүн, уламжлалт болон орчин үеийн зурагзүйн арга, техник программ хангамжийг ашиглан бүх шатны хэрэглэгчдийн шаардлагыг хангасан газарзүйн мэдээллийн сан бий болгох.

    Газар ашиглалт, бэлчээрийн нарийвчилсан судалгаа явуулах, газар ашиглалтын орон зай цаг хугацааны хувирал өөрчлөлтийг илрүүлж дүн шинжилгээ хийх.

    Байгалийн гамшигийн давтагдал түүний орон зайн загварчлалыг боловсруулах, төрөл бүрийн масштабын сэдэвчилсэн зургууд зохиох.

    Газарзүйн мэдээллийн системийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

    • Үйл ажиллагааны чиглэл

    Бүх төрлийн зурагзүйн аргуудыг ашиглан Монгол орны газарзүйн бүрхэвчийн онцлог, зүй тогтол, орчин үеийн өөрчлөлтийг нарийвчлан судалж газарзүйн мэдээллийн сан бүрдүүлэх, зурагзүйн бүтээлүүд туурвих, том масштабын олон зориулалтын сэдэвчилсэн зураг, атласууд зохион хэвлүүлэх, сургалтанд зориулсан карт зохион хэвлэж нийтийн хүртээл болгоно. Ингэхдээ геосистемийн үндсэн бүтэц болох газарзүйн элементүүдийн харилцан үйлчлэл, түүний орон зайн байршлыг судлах, мониторингийн сүлжээ байгуулан олон жилийн тасралтгүй ажиглалт хийх аргыг түлхүү ашиглана.

    Салбарын үйл ажиллагааны чиглэл

    • Бэлчээрийн талхлагдал
    • Ландшафтын тандан судалгаа
    • Эдийн засгийн орон зайн загварчлал
    • Байгалийн гамшигт үзэгдэл
    • Геоморфологийн тандан судалгаа
    • Бэлчээр ашиглалтын орон зайн загварчлал
    Тус салбар нь боловсролын докторын зэрэгтэй 1, магистр цолтой 13 эрдэм шинжилгээний ажилтантай.

    Салбарын дарга:                 Доктор С. Шийрэв-Адъяа

    Холбоо барих утас:            +976-11-354271;

    Имэйл хаяг:                          info@geo-eco.mn

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.