Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Цөлжилт судлалын салбар

  • Тус салбар нь Геоэкологийн хүрээлэнгийн харъяанд тухайн үеийн Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу Цөлжилтийн судалгааны үндэсний төв нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Харин 2004 оноос ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр Геоэкологийн хүрээлэнгийн бүтэцэд Цөлжилтийн судалгааны төв нэртэй бие даасан салбар болгож үйл ажиллагааг одоо хүртэл явуулж ирлээ. 2015 оноос шинээр зохион байгуулагдсан Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд Цөлжилтийн судалгааны салбар болон өргөжин зохион байгуулагдсан.

    Цөлжилтийн Судалгааны Салбар нь нийт 12 ажилтантай бөгөөд үүнээс эрдэм шинжилгээний 9 ажилтантай. Материал, техникийн баазын хувьд тус төв нь Элсэнтасархай Туршилт судалгааны төв, Бүрэнтолгойн туршилт үйлдвэрлэлийн төв гэсэн 2 суурин судалгааны төвтэй бөгөөд энд технологи нэвтрүүлэх турших бүхий л үйл ажиллагааг хийх нөхцлийг бүрдүүлж ирсэн.

    Салбарын үндсэн чиг, үүрэг

    Тус төвийн эрхэм зорилго Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй цөлжилтийг үнэлэх онол, аргазүйн үндэслэл боловсруулах, цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлох, зураглах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.

    Цөлжилтийн судалгааны салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл:

    • Цөлжилт газрын доройтлын үйл явцыг үнэлэх олон улсад туршигдсан, нэвтэрсэн аргазүйг Монголд нэвтрүүлэх;
    • Цөлжилт, газрын доройтолд хүргэх байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
    • Монгол орны нутаг дэвсгэрт явагдаж буй цөлжилт, газрын доройтлын үйл явцыг газрын судалгаа болон зайнаас тандан судалгааны арга, хэрэгслийг ашиглан үнэлэх, зураглах;
    • Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад газрын менежментийг боловсронгуй болгох шинжлэх ухааны үндэслэлийг бүрдүүлэх;
    • Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад хамгааллын арга хэмжээг төлөвлөх;
    • Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад олон улсад туршигдсан хамгааллын зарим арга, туршлагыг нэвтрүүлэх зэрэг болно.
    • Цөлжилтийг сааруулах үйл ажиллагаа болон цөлжилттэй тэмцэх дэвшилт, технологийг орон нутгийн иргэдэд танилуулан ойлгуулах, сургалт, сурталчилгаа явуулах.

    Хэтийн зорилго

    Салбарын хэтийн зорилго нь:

    • цөлжилт, газрын доройтлын судалгааг урт хугацааны экологийн мониторингийн зарчимд түшиглэн зохион байгуулж учир шалтгааны хэлхээг нарийвчилан тодорхойлох;
    • Уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдэж буй өнөө үед цөлжилт, газрын доройтлын үйл явц Монгол орны нутаг дэвсгэрт хэрхэн цаашид илрэхийг тоон загварчилал болон технологийн дэвшилтэт арга, аргачлал ашиглан тогтоох;
    • Цөлжилт газрын дорйтлыг бууруулах дэлхий нийтийн зорилт болсон газрын тогтвортой менежментийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор газар ашиглалтыг оновчтой болгоход шаардлагатай технологи, арга барилыг турших, нэвтрүүлэх, дамжуулах төв болох зэрэгт оршино.

    Салбарын дарга:                 Доктор (PhD) А. Хауленбек

    Холбоо барих утас:            +976-11-319316;

    Имэйл хаяг:                           info@geo-eco.mn

    • Замын-Үүдэд байгуулсан ногоон зурвас
    • Шар шороон шуурганы нөлөөг бууруулах хамгаалалт
    • Монгол орны цөлжилтийн зураг

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.