Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Цэвдэг судлалын салбар

  •  

    1. Салбарын танилцуулга:

    Тус салбар  нь 1958 онд анх 7 хүний бүрэлдэхүүнтэй Цэвдэг судлалын групп нэртэй байгуулагдажулмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 272 тоот тогтоолоор Цэвдэг судлалын төв станцыг Улаанбаатар хотод Н.Лонжид даргатай, 23 хүний орон тоотой байгуулжээ. Энэ станц нь 1962 онд Газарзүй Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад нэгдэж, анхны 4 тасгийн нэг болсон түүхтэй[Газарзүйн Хүрээлэн 50 жил, 2012]. Анхны эрхлэгчээр Монгол улсын төрийн шагналт, доктор, профессор /Ph.D/Н.Лонжид (1962-1970), 1970-1979 онд /Msc/ Н. Шархүү, 1979-2001 онд доктор /Ph.D/ Д. Төмөрбаатар, 2002-2015 онд доктор /Ph.D/Я.Жамбалжав, 2015 оны 4-р сараас хойш доктор /Ph.D/А. Дашцэрэн эрхлэгчээр тус тус ажиллаж байна.

    Тус салбараас дотоодод болон гадаадад эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтэд:Н.Лонжид (Орос, 1968), Д.Лувсандагва(Монгол, 1975), Д.Төмөрбаатар(Орос, 1990), Д.Бат-Эрдэнэ(Монгол, 1995), Т.Ванчиг(Монгол, 2006), Я. Жамбалжав(Монгол, 2009), Д.Баттогтох(Тайван, 2011), А. Дашцэрэн(Япон, 2015)нарын эрдэмтэд төрөн гарчээ.

    Цэвдэг судлалын салбартолон түмний хүндэтгэлийг хүлээсэн төрийн соёрхолт, доктор Н.Лонжид, доктор /Ph.D/Д.Лувсандагва, доктор /Ph.D/ Р.Ломборинчен, доктор /Ph.D/Д.Төмөрбаатар, Н. Шархүү нарын ахмад эрдэмтэн судлаачид ажиллаж байсан ба тэдний залгамж халаа болсон доктор /Ph.D/ Я.Жамбалжав, доктор /Ph.D/А.Дашцэрэн, докторант А. Саруулзаяа, магистрант Я.Гансүх, магистрант Ц.Ундрахцэцэг,магистр Ё.Амарбаясгалан, Х.Тэмүүжин, Цогт-Эрдэнэ,  лаборант Ш.Нарангэрэл, туслах ажилтан Н. Пүрэвсүрэн нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Манай хамт олон 1995 онд Олон улсын Цэвдгийн холбоонд гишүүнээр элссэн.

    • Салбарын үндсэн үүрэг, зорилго:

    Тус салбар нь Монгол орны ерөнхий ба инженерийн цэвдэг судлал, мөстлөгзүйн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулах үндсэн үүрэгтэй.

    Ерөнхий цэвдэг судлалба мөстлөгзүйн чиглэлээр: Монгол оронд тархсан цэвдэг ба мөтслөгийнгазарзүйн тархалтын зүй тогтол, ач холбогдол,түүний дулаан, чийгийн горимынхувьсал өөрчлөлт болон экосистемд үзүүлэх нөлөөгсудалж тэдгээртшинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт өгч, түүнийг онол болон практикт нэвтрүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлахад тус салбарын үүрэг оршино.

    Инженерийн цэвдэг судлалын чиглэлээр: Цэвдэгийг аж ахуйд зүй зохистой ашиглах, инженерийн байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөг багасгах ба тооцох, заавар, зөвлөмж өгөх, аргачлал, стандарт зэргийг боловсруулах нь салбарын бас нэг үүрэг мөн.

    Дээрх үндсэн үүргийнхээ хүрээнд хийгдэх цэвдэг, улирлын цэвдэг, инженерийн цэвдэг судлал, орчин үеийн мөстлөг,хүйтнийүзэгдэлтэй холбоотой суурин болон хээрийн эрдэм шинжилгээний ажлын чанарын үр дүнголон улсын төвшинд хүргэх нь тус салбарын зорилго болно.

    • Салбарын үйл ажиллагааны чиглэл:
    • Цэвдэг, ул хөрсний температурын урт хугацааны мониторинг
    • Цэвдэгтэй болон улирлын цэвдэгтэй газрын ус, дулааны эргэлт
    • Цэвдэг ба улирлын цэвдэгийн тархалт, горим
    • Криоген(хүйтний) үзэгдлүүдийн шинж төлөв
    • Цэвдэгийн зураглал, загварчлал
    • Инженерийн цэвдэг судлал ба цэвдэгт бүс нутгийн гидрогеологи
    • Геофизикийн судалгаа.
    • Салбарын хэтийн зорилт:

    Цэвдэг судлалын салбар нь эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн үүрэг, зорилтоо хэрэгжүүлэх болон судалгааны чанарыг олон улсын төвшинд хүргэх үүднээс ирэх онуудад дараах зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    • Салбарт ажиллаж байгаа судлаачдынсудалгааны арга барил, чадавхыг нь дээшлүүлж олон улсын төвшинд ойртуулах.
    • Цэвдэгийн мониторингийн сүлжээг өргөжүүлэх, цаашид цэвдэг болон мөстлөгийн судалгааг уур амьсгалын дулааралт, байгаль орчны өөрчлөлт, цэвэр усны нөөцтэй холбож судлах.
    • Эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг дээшлүүлэх, салбараас гарч буй шинжилгээ судалгааны тайлан, зөвлөмжийг төр засаг, олон нийтэд сурталчлах ба ашиглуулах.
    Тус салбарт боловсролын докторын зэрэгтэй 2, магистр цолтой 4, магистрант 4 эрдэм шинжилгээний ажилтан хамаарагддаг.

    Салбарын дарга:                            Доктор (PhD) А. Дашцэрэн

    Холбоо барих утас:                       +976-99-800180;

    Имэйл хаяг:                                     dashka.ig@gmail.com

    • Гар өрмөөр мөнх цэвдэг байгаа эсэхийг шалгах явц, 2014 он
    • Хээрийн лабораторийн боловсруулалт, 2014 он
    • Олон жилийн бөөргийн температурын мэдээг хурааж авч буй явц, 2015 он
    • Мөнхцэвдэгийн мониторингийн цооног өрөмдлөг, 2014 он
    • Мөнхцэвдэгт агуулагдаж буй цэвэр мөс, 2009 он
    • Термокарстын нууруудын судалгаа, 2009 он
    • Хөрсний дулааны физик үзүүлэлтүүдийг хэмжиж байгаа нь, 2015 он

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.